Нүүр хуудас Спорт ЛэБрон Жэймс нийгмийн идэвхтэй байхыг уриалав

ЛэБрон Жэймс нийгмийн идэвхтэй байхыг уриалав

129
0
lebron_james
ЛэБрон Жэймс нийгмийн идэвхтэй байхыг уриалав
~ЛэБрон Жэймс нийгмийн идэвхтэй байхыг уриалав~

NBA Америкийн бусад мэргэжлийн лигүүдийн жишгийг дагаж жил бүрийн найм дугаар сард Нью Жэрсид шинэ тоглогчдод чиглэсэн сургалт, хөтөлбөр зохион байгуулдаг уламжлалтай.

Тус сургалтын үеэр шинэ тоглогчдод санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг хэрхэн ухаалгаар зохицуулах, хэрхэн санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээлэл олон нийттэй хэрхэн зөв харилцах гэх мэт зүйлсийг заан сургадаг юм.

Тэгвэл 2018 оны шинэ тоглогчдод зориулсан сургалтын үеэр NBA өмнө нь огт хөндөгдөж байгаагүй нэгэн сэдвийг хичээлийнхээ хөтөлбөрт багтаажээ.

Тэр нь нийгмийн идэвх. Мэдээж энэхүү шийдвэр нь NFL – ийн тоглогчид төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөг дээрээ сөхрөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэх болсонтой холбоотой юм.

NBA – ийн комиссар Адам Силвер нийгмийн идэвхтэй, зөв шударга зүйлийн төлөө өөрсдийн дуу хоолойг хүргэдэг сагсчдыг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор илэрхийлснээрээ одоо тоглож байгаа болон зодог тайлсан сагсчдаас сайшаал хүртсэн билээ.

Лигийн гол төлөөлөл болсон ЛэБрон Жэймс цагдаа нарын гарт амиа алдсан Трэйвон Мартины гэгээн дурсгалд зориулж малгайтай хар цамц өмсөж эхэлсэн бол мөн л цагдаа нарын гарт амиа алдсан Эрик Гарнерын гэгээн дурсгалд зориулж NBA – ийн нөлөө бүхий тоглогчид “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичигтэй пудволк өмсөх болсон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here