Нүүр хуудас Спорт Монголд гурван орны ДРИФТ-чид халз өрсөлдөнө

Монголд гурван орны ДРИФТ-чид халз өрсөлдөнө

373
0
Монголд гурван орны ДРИФТ-чид халз өрсөлдөнө
Автомашин техник хэрэгсэлд дурласан хоббигоо мэргэжлийн түвшинд хөгжүүлж буй залуусын тоо нэмэгдсэн. Үүний нэг бол Дрифтийн төрөл.

Энэхүү спортын төрлөөр гурван орны тамирчид Монголд халз өрсөлдөх гэж байна.

Манай оронд өмнө нь хойд хөршийн дрифтчид хүрэлцэн ирж уралдаанд оролцон тэргүүн байр эзлээд нутаг буцсан удаатай.

Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын дрифтчид нэгдсэнээр анх удаа гурван орны тамирчид Монголын спорт сонирхогч залууст ур чадвараа гайхуулах нь.

Тэмцээн Авто худалдааны төвд энэ сарын 28-29-нд болох юм. Энэ жилийн хамгийн гал гарсан, шилдэг үзүүлбэрийг зөвхөн эндээс л харж болно гэж дрифт сонирхогчид дуу нэгтэй хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here