Нүүр хуудас Спорт Монголын хөвгүүд энэ сарын 22-нд Драгон Хауст тулалдана

Монголын хөвгүүд энэ сарын 22-нд Драгон Хауст тулалдана

84
0
dragon_house_batsumberel
Монголын хөвгүүд энэ сарын 22-нд Драгон Хауст тулалдана

Драгон Хаус нь АНУ-ын Сан Франциско хотод хойд Калифорниагийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулдаг холбоо юм.

Баруун эргийн болон бусад бүс нутгийн хамгийн шилдэг мэргэжлийн тулаанчид болон тулаан сонирхогч нар октагон дотор ялалтын төлөө тэмцэлдэх энэ тулаан 2018 оны 7 дугаар сарын 22- ний Ням гарагийн 09:00 цагт Сан Францискогийн Кезар павилонд зохион байгууллагдана.

Тулаанд дэлхийн хэмжээний эрэгтэй, эмэгтэй тулаанчид, хоёр ч бүсний төлөө тулаан өрнөх болно. Энэ удаагийн тулаан тэдний зохион байгуулж буй 29 дэх удаагийн тулаан болж байгаа бөгөөд Монгол улсаас анх удаагаа тамирчид тулалдах гэж байна.

-Монгол улсаас 70 кг ийн жинд Нэргүйн Отгонбаатар АНУ-ын жи жуцү бөхийн сууритай мөн төрлөөр багшилдаг Брандон Дэликуадритай тулалдана. Цагдаагийн тусгай ажиллагааны газар ажилладаг , ахмад цолтой.

~Монголын хөвгүүд энэ сарын 22-нд Драгон Хауст тулалдана~

Хүүхэд байхаас чөлөөт бөхөөр хичээллэж байсан бөгөөд улмаар цагдаагийн албанд орж күкишүн каратегаар хичээллэж тулааны спортод хөл тавьсан.

Тэрээр Монголд болдог тулааны ихэнх төрөлд өрсөлдөж аварга болж байсан. 2017 онд Зэв холбоо болон Шинобу файт тэмцээний 70 кг ийн Монгол улсын аварга болсон.

-Монгол улсаас оролцож буй 2 дахь тулаанч Дагвадоржийн Батсүмбэрэл. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд хилийн цэргийн 0303 р тусгай албанд орж одоо ахмад цолтойгоор ажиллаж байгаа.

Цэргийн албанд орж тусгай тасагт тулааны урлагаар хичээллэж байгаа тэрээр Монгол улсын холимог тулааны 77 кг ийн жингийн 3 удаагийн аварга болсон бөгөөд нэг ч хожигдол аваагүй явж байгаа.

Түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч АНУ ын Сакраменто хотын Алфа майл багт харяалагддаш Жастин Росвэлл гэгч бөгөөд Белаттор холбоонд өрсөлдөж байгаа дэлхийн шилдэг тулаанчидын нэг.

Батсүмбэрэл Жастин Росвэлл хоёрын аль ялсан нь 11 сард аваргын бүсийн төлөө тулалдах эрх олж авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here