Нүүр хуудас Спорт Монгол улс Пара-таеквондогийн Азийн АШТ-нд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

Монгол улс Пара-таеквондогийн Азийн АШТ-нд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

305
0

Филлипин улсын Манила хотноо Пара-таеквондогийн Азийн  АШТ болж  манай улсаас эх орноо төлөөлөн таван тамирчин оролцож, бүгд медалийн эзэд боллоо.

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алт, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль авч, багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ. Ийнхүү Г.Болор-Эрдэнэ тив, дэлхийн хошой аварга болж  Монголын Пара-Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт арвинтай оролцлоо. Уг тэмцээнд  нийт 19 орны 100 гаруй тамирчид оролцсон уг тэмцээний К44 ангиллын 61кг-ийн жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн K44 ангиллын 49кг-д Х.Энхтуяа алтан медаль, К43 ангиллын 61 кг-ийн жинд Ц.Даваачулуу мөнгөн медаль, К42 ангиллын 61кг-д Б.Шинэбаяр хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн тэмцээний шилдэг тамирчнаар Монгол улсын Пара-Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа шалгарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here