Нүүр хуудас Спорт МУГТ М.Уранцэцэг Эмэгтэйчүүдийн 48 кг-ийг тэргүүллээ.

МУГТ М.Уранцэцэг Эмэгтэйчүүдийн 48 кг-ийг тэргүүллээ.

682
0

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, жүдо бөхийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ.  Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд манай анхны эмэгтэй дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэж дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Ингэснээр  “Женко” клубын тамирчин  МУГТ М.Уранцэцэг жингийнхээ тэргүүн байрт жагслаа. ДАШТ-ээс өмнө жингийнхээ хоёрт эрэмбэлэгдэж байсан тэрбээр амжилттай барилдаж өөртөө 1400 оноо нэмсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here