Нүүр хуудас Спорт МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

113
0
Tamirchin_Togstsogt
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв
~МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа~

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа.

Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here