Нүүр хуудас Спорт МХБХ-ны шигшээ баг ӨМӨЗО-ны Хөх хотод гурван тоглолт хийхээр

МХБХ-ны шигшээ баг ӨМӨЗО-ны Хөх хотод гурван тоглолт хийхээр

90
0

МХБХ-ны 19 хүртэлх насны шигшээ баг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьлоо.

З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан тэд урд хөршид нөхөрсөг гурван тоглолт хийх хуваарьтай байгаа. Ирэх арваннэгдүгээр сард талбайдаа Япон, Тайланд, Сингапурын залуустай ААШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх гэж байгаа манай тамирчдын хувьд тэмцээний өмнө формоо олоход дээрх тоглолтууд тун чухал байх нь гарцаагүй юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр Унгарын Пушкаш академийн залуу суралцагчид шигшээ багтайгаа нэгдсэн байна.

Тус клубын хамтаар “Сүзүки цом”-ын тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр Монгол Улсын 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байна.

Түүнээс гадна “Пушкаш академи”-д энэ жилээс суралцаж буй А.Дөлгөөн, өнгөрсөн жил суралцсан О.Хантэнгэр нарын шилдэг залуу тоглогч эх орныхоо төлөөлөл болон Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here