Нүүр хуудас Спорт Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё эхэллээ

138
0
nagoy_bashe
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё эхэллээ
~Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё эхэллээ~

Нагоя башёд сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд болон Гүржийн шинэхэн озэки Точиношин болон Гоэйдо, Такаясү нарын өндөр цолтой бөхчүүд барилдаж байна.

Харин 72 дахь аварга Кисэносато мөн энэ удаагийн башёг өнжив.

Манай бөхчүүдээс дээд зиндаанд аваргуудаас гадна комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маегашира Чиёошома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нарын бөхчүүд барилдаж байна. Өчигдрийн барилдаанд Хакүхо Тамаваши, Какүрюү Шохозанаар эхний даваагаа авлаа.

Озэки Гүржийн бөх Точиношин, Такаясү нар учраа бөхөө давсан бол Гоэйдо Шодайд дийлджээ.

Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар зуны тэмцээнийг ялагдлаар эхлүүллээ. Нагоё башё энэ сарын 22-д өндөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here