Нүүр хуудас Спорт Мөсөн сурын харвааны УАШТ болно

Мөсөн сурын харвааны УАШТ болно

204
0
moson-sur-harwaa
Мөсөн сурын харвааны УАШТ болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна.

Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно.

Сум нь 120 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 8 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана.

“Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна.

owliin-naadam-2019
Тэмцээний бүртгэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд 90090066 дугаарын утаснаас лавлах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here