Нүүр хуудас Спорт М.Мягмаржаргал Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

М.Мягмаржаргал Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

3
0
maygmarjargal
М.Мягмаржаргал

Токио хотод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ.

Тодруулбал, Дэлхий дахинд “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм.

Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпийн наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here