Нүүр хуудас Спорт Нарны эрчим хүчээр ажилладаг авто машины ДАШ уралдаан боллоо.

Нарны эрчим хүчээр ажилладаг авто машины ДАШ уралдаан боллоо.

126
0

Нарны эрчим хүчээр ажилладаг авто машины дэлхийн аварга шалгаруулах уралдаан буюу “World Solar Challenge 2017” болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Нидерландын “Nuon Solar” баг түрүүлснээр долоо дахь удаагаа аваргалсан байна. Уг багийн машин 3022 км замыг хамгийн богино хугацаанд туулж бариандаа орсноор уг уралдаанд түрүүлсэн юм.

Энэ жил 30 дахь жилдээ зохиогдож буй уралдааны үеэр нисдэг Голландууд 110 км/цаг хүртэл хурдалж хоёр дугаар байранд орсон АНУ-ын Мичиганы Их Сургуулийн багаас бүтэн цагаар түрүүлж барианд орсон амжилт гаргажээ. Харин гуравдугаар байранд Бельгийн баг орсон байна.

Голландуудын хэлж буйгаар тэдний туулсан энэ аялалын амжилт нь цаг агаарыг сайн судлах, эрчим хүчний зарцуулалтыг зөв хуваарилж, хамгийн гол нь үүлэрхэг үед эрчим хүчээ зохистой хуваарилан явахад оршиж байсан гэнэ. Тус багийн машины дундаж хурд нь 81.2 км/цаг байсан бол АНУ-ын багийн дундаж хурд 77.1 км/цаг байжээ.

Нийт 42 орны баг оролцсон уг тэмцээний аваргууд нийт замаа 37 цаг 10 минут 41 секундэд туулсан байх юм. Тэгвэл уг замыг хамгийн хурдан туулсан баг нь Японы Токай Их Сургуулийн баг юм. Тэд 2009 онд уг замыг 29 цаг 49 минутад туулж байсан юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here