Нүүр хуудас Спорт Олимпийн аварга А.Загитова тэргүүллээ

Олимпийн аварга А.Загитова тэргүүллээ

50
0

Японы Сайтама хотод уран гулгалтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж, олимпийн аварга ОХУ-ын А.Загитова 82,08 оноогоор түрүүллээ. Түүний араас Японы 19 настай залуу од К.Сакамото /76.86/, Казахстаны Е.Турсинбаева /75.96/ нар хоёр, гуравдугаар байрт орлоо.

ОХУ-ын багт нэмэлт эрхээр ДАШТ-д оролцож байгаа олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Е.Медведева 74.23 оноогоор дөрөвдүгээр байрт орсон бол БНСУ-ын залуу од Им Ин Сү 72.91 оноогоор тавдугаар байрт оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here