Нүүр хуудас Гадаад мэдээ Олимпийн ШИНЭ ОД 17 настай…

Олимпийн ШИНЭ ОД 17 настай…

175
0
Клой Ким
Клой Ким

Сноуборд эмэгтэйчүүдийн Halfpipe төрөлд АНУ-ын 17 настай Клой Ким алтан медалийн эзэн боллоо.

Солонгос гаралтай Клой 4 настайгаасаа сноубордоор хичээллэж эхэлсэн, 6 настайдаа анх уралдаанд орж байсан. Аав нь охиноо энэ спортоор явуулахыг хүссэн учраас үргэлж түүнийг хамт авч явдаг байжээ.

olim[p
Олимпийн ШИНЭ ОД 17 настай
Клой Ким: “Би анх оролдож эхэлж байхдаа итгэлгүй байсан, гэхдээ илүү хичээллэх тусам сайжирч байсан. Аажмаар бүр дурлаж эхэлсэн ”
Тэрээр яг гараандаа гарахынхаа өмнө сноубордоо тогшдог зуршилтай юм байна. Энэ нь түүний сэтгэл санааг тайвшруулдаг гэж ярьжээ.
olimp
Клой Ким

2016 онд TIME сэтгүүлээс тодруулсан хамгийн нөлөөтэй 30 өсвөрийн хүүхдийн жагсаалтад орсон. Мөн АНУ-ын Цана, сноубордын нийгэмлэгээс “оны тамирчин”-аар нэрлэгджээ. 2016 оны Залуучуудын олимпийн наадмын нээлтийн ёслолд туг барих хүндтэй үүрэг гүйцэтгэсэн.
Эцэг эх нь 1982 онд Америк руу цагаачилж суурьшсан. БНСУ-д хамаатан садан нь байдаг, тэд нь түүнийг Пёнчан-2018 өвлийн наадамд маш их дэмжиж байгаад баяртай байгаагаа Ким ярьсан байна.

olimp
Клой Ким

Энэ олимпоос өмнө 2014 оны Олимпийн өвлийн наадамд оролцох болзлыг хангасан хэдий ч АНУ-ын Олимпийн хорооноос “олимпид оролцохоос өмнө 15 нас хүрсэн байх ёстой” гэсэн шалгуураар үлдсэн байна.

olimp
Клой Ким

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

эх сурвалж: tv.5

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here