Нүүр хуудас Спорт Олон улсын уралдаанд Монгол уяачын морь түрүүллээ.

Олон улсын уралдаанд Монгол уяачын морь түрүүллээ.

666
0

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар  монгол морины хүч чадал, хурдыг дэлхийн дэвжээнд дуурсгах зорилгоор 2010 онд АНУ-д “Mongolian Stable”  жүчээг байгуулжээ.  Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг олон улсын уралдаанд түрүүлж, торгон жолоо өргүүллээ Саяхнаас шандас сорьж эхэлсэн энэ хурдан хүлэг гурван уралдаанд оролцон, хоёр удаа түрүүлж байгаа нь энэ.“Mongol G” хүлэг дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup” уралдаанд түрүүлсэн “Монгол Бямбаа” буюу “Mongolian Saturday”-ын дүү буюу нэг азарганы төлүүд юм. Өнгөрсөн хугацаанд түүний хүлгүүд 300 гаруй уралдаанд уралдаж, 100 гаруйд нь айрагдаад байгаа юм. Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг цэвэр цусны англи адуу бөгөөд  Ази тивээс авч буй анхны түрүү авч байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here