Нүүр хуудас Спорт Оросуудад нутгийн тэнгэр ивээж, түүхэн ялалтыг байгууллаа

Оросуудад нутгийн тэнгэр ивээж, түүхэн ялалтыг байгууллаа

416
0
Holbombog-delhiin-awarga-shalgaruulah-temtseen
Оросуудад нутгийн тэнгэр ивээж, түүхэн ялалтыг байгууллаа
~ОХУ-ын баг түүхэн ялалтыг байгууллаа~

Оросын шигшээ баг өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түүхэнд бичигдэх гайхалтай ялалтыг байгууллаа.

Лужники цэнгэлдэхэд цугласан 78 мянга гаруй үзэгчдийн өмнө ОХУ-ын шигшээ багт Краснадор хотоос дуудагдсан Юрий Газинский 12 дахь минутад фанатуудынхаа сэтгэлийг догдлуулсан анхны гоолыг мөргөж оруулан ялалтын салхийг сэвэлзүүлсэн юм.

Энэ гоол оросуудын урмыг сэргээсэн төдийгүй тэдний ур чадвараа гарган, давуу байдлаа олж харж, эрч хүчтэй тоглох боломжийг нь нээсэн гэж болно.

Улмаар 43 дахь минутад Денис Черышев /2:0/, 56 дахь минутад Артем Зюба /3:0/, 91 дэх минутад дахин Д.Черышев /4:0/ гоол оруулж баараггүй хожих нь тодорхой болсон юм.

Ингээд зогссонгүй оросуудад нутгийн тэнгэр ивээж, дахин гоол оруулах боломж гарсан бөгөөд торгуулийн цохилтоор сүүлийн 5 дахь гоолыг 94 дэх минутад Александр Головин гайхалтай оновчтой оруулж дэвжээний эзэн баг 5:0-ээр итгэл төгс, хол тасархай хожлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here