Нүүр хуудас Спорт ОХУ-ын Буриадын бөх Евгений Жербаев’ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглоно гэдэг...

ОХУ-ын Буриадын бөх Евгений Жербаев’ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглоно гэдэг хэцүү.

272
0

ОХУ-ын Буриадын тамирчин, 70 кг-ын жингийн шилдэг бөх Евгений Жербаевыг сүүлийн үед Буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах гэж байгаа тухай бичих болжээ. Тэгвэл Жербаев энэ талаар ‘ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглоно гэдэг мэдээж хэцүү. Дотоодын өрсөлдөөн Дэлхийн аваргаас дутахааргүй болдог. Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай ярихад хэтэрхий эрт байна. Хоёр улсын иргэншилтэй байна гэдэг амар зүйл биш. Хэрэв Монголын нэрийн өмнөөс барилдах болбол надад татгалзах зүйл алга’ гэж хариу өгсөн тухай Монголын чөлөөт бөхийн холбооны Mongolian Wrestling Federation фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.

Евгений Жербаев өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон ‘Монголиа Опен’ тэмцээнд хүрэлцэн ирж оролцохдоо бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, түрүүлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here