Нүүр хуудас Спорт Оюутан, сурагчид “Олимпын музей”-д зочиллоо

Оюутан, сурагчид “Олимпын музей”-д зочиллоо

268
0
Оюутан, сурагчид "Олимпийн музей"-д зочиллоо
Монголын үндэсний Олимпын хорооны “Олимпын музей” нь Монгол улсын нийт ард иргэдэд Олимпын боловсрол, Олимпизмийн үзэл санаа, Олимпийн хөдөлгөөний тухай тодорхой мэдлэг, боловсрол олгож, Олимп, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй билээ

Олимпийн музейд одоогоор Олимпийн хөдөлгөөний түүхэн 541 нэр төрлийн 775 ширхэг ховор үзмэрүүд байрлаж байна. Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийнн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм.

Өнгөрсөн онд сурагч, оюутан залуус, гадаад, дотоодын нийт 1,500 гаруй зочид Олимпийн музейг үзэж сонирхсон байна.

“Мон Алтиус” Биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд жил бүр Олимпийн музейд зочлон Монгол улсын Олимпийн хөдөлгөөний үнэт үзмэрүүдтэй танилцан уулзалт хийдэг уламжлалтай. 04 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн 1 курсийн 30 гаруй оюутан залуус Олимпийн музейд зочилсон бөгөөд мөн “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааны хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид хүрэлцэн ирж Олимпийн музейтэй танилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here