Нүүр хуудас Спорт Пауэрлифтинг буюу” Хүчний гурван төрөлт”спортын анхны алтан медалийг Б.Алтангэрэл хүртжээ.

Пауэрлифтинг буюу” Хүчний гурван төрөлт”спортын анхны алтан медалийг Б.Алтангэрэл хүртжээ.

440
0

Литви улсад 2017 оны 5 сарын 22-27-нд пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ-ийг зохион байгуулсан юм. Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медальтнаар Б.Алтангэрэл тодорлоо. Тэрбээр, пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн –120 кг-д  352,5 кг-ыг шахсанаар аваргын алтан медалийн эзэн болов

Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 8 тамирчин өрсөлдсөнөөс 1 алтан медаль, гурван медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулжээ. Пауэрлифтинг “ Хүчний гурван төрөлт”, нь хүч чадлын спорт бөгөөд пауэрлифтингийн тамирчны зорилго нь штангтай  суулт, цээжнээс шахалтүндсэн таталт  гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус тус гурван удаагын оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх юм.  Пауэрлифтингийн спорт нь Стронгмэн Тэмцээнтэй төрөл нэг эртнээс нааш зохиогдож байсан “хүчний өргөлтүүд” спортоос үүдэлтэй юм. Пауэрлифтингийн эх үндэс болох хүчний дасгал сургуулилт нь эртний Грек, Ромын  үеээс үүдэлтэй. Орчин үеийн пауэрлифтинг нь 1950-д оны үед АНУ болон Их Британид хөгжин бий болсон түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here