Нүүр хуудас Спорт Пүүл бильярдын УАШТ-нд ОУХМ Б.Нарантуяа аваргаллаа

Пүүл бильярдын УАШТ-нд ОУХМ Б.Нарантуяа аваргаллаа

186
0
pool billiard-Olon ulsiin hemjeenii master narantuya
Пүүл бильярдын УАШТ-нд ОУХМ Б.Нарантуяа аваргаллаа
Пүүл бильярдын УАШТ-нд ОУХМ Б.Нарантуяа аваргаллаа.
Пүүл бильярдын 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-д эмэгтэйчүүдээс хагас шигшээ шатны тоглолтод улсын 6 удаагийн аварга, ОУХМ Баярсайханы Нарантуяа, 2 удаагийн улсын аварга ОУХМ Баттулгын Уянга нар хоорондоо учраа таарсан нь энэ тэмцээний онцлох тоглолт болсон юм.

Пүүл бильярдын УАШТ өмнө нь 8 удаа зохиогдоход энэ 2 тамирчнаас өөр тамирчин алтан медаль хүртэж байгаагүй юм. Энэхүү шийдвэрлэх тоглолт маш өрсөлдөөнтэй болж, 7:5-ын харьцаатай “Эфэс” клубын тамчирчин Б.Нарантуяа өрсөлдөгчөө хожиж, мөнгөн медалийн болзол хангасан юм.

ОУХМ Б.Уянга, Б.Нарантуяа нарын хувьд хамтдаа 2017 оны дэлхийн оюутан залуучуудын Универсиад их наадмаас хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Ингэснээр Б.Нарантуяа шигшээ тоглолтод “Шайн клубын тамирчин Э.Энхээг 7:4-иийн харьцаатай хожиж, өөрийн амжилтаа ахиулсанаар 7 дахь удаагаа улсын аваргаар тодорлоо. Түүний хувьд 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад УАШТ-д түрүүлж байсан юм.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here