Нүүр хуудас Спорт Супер од Неймар хүчингийн хэрэгт холбогджээ

Супер од Неймар хүчингийн хэрэгт холбогджээ

115
0
NYAMAR
Супер од Неймар хүчингийн хэрэгт холбогджээ

Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг болон “Пари Сен Жермен”-ийн довтлогч Неймар хүчингийн хэрэгт холбогджээ.

Энэ талаар “Associated Press” агентлаг мэдээллэхдээ хохирогч нь тус хэрэг болсноос нэг сарын дараа тамирчны эсрэг хэрэг өдүүлжээ. Хохирогч эмэгтэй хөлбөмбөгчинтэй инстаграмм хуудсаар танилцаж, хэдэн удаа мессежээр харилцсаны дараа Парис хотын нэгэн зочид буудалд уулзсан аж. Ингэхдээ бүсгүйн замын зардал, зочид буудлын өрөөний хөлсийг Неймар төлсөн байна. Хохирогчийн мэдүүлснээр Неймар болзоонд “согтуу” ирснээр дээрх хэрэг үүссэн гэжээ.

Гэвч Неймар өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд үүнийгээ батлахын тулд хохирогч эмэгтэйтэй харилцсан мессежүүдийг инстаграмм хуудсандаа нийтэлснийг Германы “N-TV” суваг нэвтрүүлсэн байна.

Уг харилцсан мессеж болон зургууд нь энгийн танилуудынх шиг байжээ. Харин Неймарын аав “Хүүг маань зохиомол хэрэгт холбогдуулж, мөнгө салгах үйл ажиллагаа явуулж байна” хэмээжээ. Тус хэргийг Бразилын шүүх хэлэлцэж байгаа бөгөөд хэрвээ Неймарын эсрэг хариу гарвал тэр доод тал нь таван жилээр хоригдох ял хүлээнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here