Нүүр хуудас Спорт “Супер” хочит Марио Балотэлли эргэн ирлээ

“Супер” хочит Марио Балотэлли эргэн ирлээ

118
0
Super_mario
Италийн шигшээ багийн довтлогч Марио Балотэлли
~”Супер” хочит Марио Балотэлли дөрвөн жилийн дараа эргэн ирлээ~

ДАШТ хаяанд ирсэн энэ үед шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болсоор байгаа билээ.

Өнгөрсөн шөнө хэд хэдэн улсуудын нөхөрсөг тоглолтууд явагдсаны дотор нэгэн тоглолт сонирхол татаж байв.

Дасгалжуулагчаа солиод удаагүй байгаа Италийн шигшээ баг өнгөрсөн шөнө Сауди Арабын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд Робэрто Манчинигийн багийн гарааны бүрэлдэхүүнд “Супер” хочит Марио Балотэлли багтсан нь сонирхол татаж байв.

Өдгөө Францын “Ницца” клубт амжилттай тоглож буй Итали довтлогч хамгийн сүүлд 2014 онд шигшээ багтаа дуудагдан тоглосоноос хойш огт дуудагдаагүй байсан бөгөөд 2-1 харьцаатай өндөрлөсөн тус тоглолтын 21 дэх минутанд торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор багийнхаа болон тоглолтын эхний гоолыг оруулсан байна.

Ингсэнээр тэрээр 4 жилийн дараа анх удаагаа шигшээ багийнхаа өмсгөлтэй тоглон гоол оруулсанаас гадна шигшээ багаа ялалтанд хөтөлсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here