Нүүр хуудас Спорт “Сэлэнгэ-Ургацын баяр-2018” үндэсний бөхийн барилдаан болно

“Сэлэнгэ-Ургацын баяр-2018” үндэсний бөхийн барилдаан болно

184
0
selenge-bohiin-barildaan
"Сэлэнгэ-Ургацын баяр-2018" үндэсний бөхийн барилдаан болно

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХАА-н газар хамтран “Сэлэнгэ-Ургацын баяр-2018” үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү барилдаанд улс аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох бөгөөд барилдааны түрүү бөх сая 500 мянган төгрөгийн шагнал гардах аж.

Барилдаан маргааш 14:00 цагаас Сэлэнгэ аймгийн Спортын ордонд эхэлнэ.

Өмнөх жилүүдийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Б.Одгэрэл нарын хүчтэн түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар үзүүрлэж байсан бөгөөд цолтой бөхчүүд олноор зодоглодог, чансаатай барилдаан билээ.

Өнөө жилийн барилдааныг “Өег гурил” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here