Нүүр хуудас Спорт Тал нутгийн хүү амлалтаа гүйцээгээд, Эх орондоо ирлээ

Тал нутгийн хүү амлалтаа гүйцээгээд, Эх орондоо ирлээ

51
0
lhagvasuren
Кирибаяма Б.Лхагвасүрэн

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Макүшитагийн нэгээс босон барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн зиндаа дэвшлээ.

Түүнд энэ алдар хямд олдоогүй. Учир нь 23 башё дараалан барилдсаны эцэст зиндаа ахиж, мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийн амжилтын тоог нэмж байна. Хөдөлмөр, зүтгэлээ зориулан зүтгэсэн Кирибаяма 2008 оноос хойш амжилт гаргаагүй байсан “Мичинокү” дэвжээний хамгийн том цолтон нь болоод байна.

Ийн Монголын 34 дэх цолтой бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн жилийн дараа секитори цолтой болсноор эх орондоо ирлээ.

Цол авахаас нааш гэртээ харихгүй” хэмээсэн түүний амлалт биеллээ олж, эх орон элгэн садандаа амжилтын буухиатай золгож /2019-02-13/, төд удалгүй Япон улсыг зорих ажээ.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here