Нүүр хуудас Спорт Улаан талбайд хөлбөмбөгийн парк нээгджээ

Улаан талбайд хөлбөмбөгийн парк нээгджээ

143
0
Moskva_holbombogiin park
Москва хотод хөлбөмбөгийн парк нээгджээ
 ~Москва хотод хөлбөмбөгийн парк нээгджээ~

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд “ДАШТ-2018”-д зориулсан хөлбөмбөгийн парк нээгджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын дэд сайд Ольга Голодец, “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Аркадии Дворкович, ФИФА-ын ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самура, 2010 оны дэлхийн аварга, Испанийн хамгаалагч Икер Касильяс нар оролцсон байна.

Паркид мастер класс үзүүлбэр, хөлбөмбөгийн оддын гарын үсэг авах ажиллагаа, сонирхогчдын тоглолтууд, хонжворт уралдаан тэмцээн зохиогдох юм байна. Түүнчлэн ДАШТ-ий алтан цомыг байрлуулжээ.

Хөгжөөн дэмжигчид болон жуулчдын ая тухтай байдлыг хангах үүднээс авто зогсоолуудыг түр хугацаанд хааж, явган хүн явах замуудыг нэмэгдүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here