Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хотод өдөртөө 28 хэмийн дулаан байна

Улаанбаатар хотод өдөртөө 28 хэмийн дулаан байна

96
0
Tsag agaariin medee
Улаанбаатар хотод өдөртөө 28 хэмийн дулаан байна
~Улаанбаатар хотод өдөртөө 28 хэмийн дулаан байна~

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

2018 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here