Нүүр хуудас Спорт Улс, аймгийн цолтой таван бөхөөс допинг…

Улс, аймгийн цолтой таван бөхөөс допинг…

184
0
Улс, аймгийн цолтой таван бөхөөс допинг...
Улс, аймгийн цолтой таван бөхөөс допинг...

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдийг шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрчээ. Энэ талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр ярихдаа “Спортыг дэмжих сангийн журмаар Допингийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл үндэсний баяр наадамтай ямар ч холбоогүй. Энэ төсөл зөвхөн тэмцээн болон тэмцээний бусад үед тамирчдаас допингийн сорьцын шинжилгээ авахын зэрэгцээ шигшээ багийн 17 төрлийн 262 гаруй тамирчинд допингийн мэдээлэл өгөх юм. Мөн тамирчдадаа сүүлийн үеийн мэдээлэл хүргэх үүднээс уг төслийг манай биеийн тамир спортын газар хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлж байна.

Бид үндэсний шигшээ багийн тамирчдаасаа томоохон барилдаануудын үеэр нийтдээ 35 допингийн шинжилгээний сорьц авсан. БСШУСЯ-наас бидэнд чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу бид үндэсний баяр наадмаас хойш томоохон барилдааны үеэр үндсэндээ 35 допингийн шинжилгээний сорьж авсан. Шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабориторид илгээдэг. Нийт 200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар маргааш Үндэсний бөхийн холбооноос албан ёсоор мэдээлэл хийх байна. Гэхдээ улсын баяр наадмын барилдаанаар биш шүү.

Үүнийг Үндэсний бөхийн холбоо ямар нэг мэдээлэл хийж, дүрмийн дагуу арга хэмжээ авах байх гэлээ. Допингийн шалгалтад бүдэрсэн бөхчүүдийн дунд улсын цолтой, аймгийн цолтой бөхчүүд ч байгаа. “Б” сорьцын шинжилгээг зарим бөхчүүдээс дахиж авах эсэх нь журмын дагуу явагдана. Манай байгууллага бөхчүүдийн нэрийг зарладаг газар биш төрийн байгууллага. Тиймээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here