Нүүр хуудас Спорт Улс төрийн зүтгэлтэн бус СПОРТЛОГ эрийн дүрд У.Хүрэлсүх

Улс төрийн зүтгэлтэн бус СПОРТЛОГ эрийн дүрд У.Хүрэлсүх

1075
0
mgl ulsiin-eronhii said-Khurelsukh-taliin salhi-2018
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх
~Улс төрийн зүтгэлтэн бус спортлог эрийн дүрд У.Хүрэлсүх~

Төрийн харчуудыг бид зангиа зүүж бодлого ярьдаг л хүмүүс гэж төсөөлдөг. Тэгвэл энэ удаад улс төрийн зүтгэлтэн гэдэг статусыг халж спортлог эр хэмээн тодотговол онох болов уу.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай адил мотоциклын спортын хорхойтон ажээ.

Тэрээр эрүүл амьдрах хэв маягыг илүүд үздэг бөгөөд тун саяхан өөрийн БУЛЧИНЛАГ биеэрээ гайхуулаад авлаа.

Mongolia-eronhii said-Khurelsukh
Mongol_ulsiin_Eronhii said_Ukhnaa_Khurelsukh

~“Талын салхи-2018” олон улсын мото наадам~

Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм. Энэхүү мото парадыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлэн явсан нь олны анхаарлыг ихэд татлаа.

taliin-salkhi-2018
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Талын салхи-2018” олон улсын мото наадмын парадад оролцлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here