Нүүр хуудас Спорт Францчууд “АЛТАН ЦОМ”-оо ихэрлүүллээ

Францчууд “АЛТАН ЦОМ”-оо ихэрлүүллээ

92
0
Fifa_world_cur_france_2018
Дэлхийн аваргын цомын эзнээр Францчууд тодорлоо
~Дэлхийн аваргын цомын эзнээр Францчууд тодорлоо~

ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт өнөөдөр Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, франчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.

Бүтэн сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ийг дэлхий нийтээрээ сэтгэл догдлон үзэж, хөлбөмбөгөөр амьсгалсан өдрүүд өндөрлөж, түүх болж үлдлээ.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч /Алтан бөмбөгийн эзэн/-оор Хорватын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Лука Модрич, хамгийн шилдэг залуу тоглогч /Мөнгөн бөмбөг/-оор Францын шигшээ багийн довтлогч 19 настай Килиан Мбаппе нар тус тус тодорсон юм.

Харин шилдэг хаалгач /Алтан бээлий/-аар Бельгийн хаалгач Тибо Куртуа шалгарсан бол ДАШТ-ий шилдэг “Мэргэн бууч”-ийн “Золотой бутс” /алтан пүүз/ буюу хамгийн олон /6 гоол/ гоолын эзнээр Английн шигшээ багийн тамирчин Харри Кейн тодорлоо. ДАШТ-ий хамгийн шилдэг шүүгчээр Аргентины Нестор Питана шалгарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here