Нүүр хуудас Спорт Хабиб Нурмагомедов, К.МакГрегор нарт ШИЙТГЭЛ оногдууллаа

Хабиб Нурмагомедов, К.МакГрегор нарт ШИЙТГЭЛ оногдууллаа

121
0
Khabib-Conor
Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нарт ШИЙТГЭЛ оногдууллаа

Нэрт тулаанч Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нар олныг өдөөн турхирсан үйлдэлдээ зохих ёсны шийтгэлээ амслаа.

Невада мужийн тамирчдын зөвлөлөөс Х.Нурмагомедовт 500 мянган ам.долларын торгууль оноож, есөн сар тулалдах эрхийг нь хассан бол К.МакГрегорын эрхийг зургаан сараар цуцалж, 50 мянган “ногоон”-ы шийтгэл оногдууллаа.

Түүнчлэн, Хабибын үеэл Абубакар Нурмагомедов, багийн хамтрагч Зубаира Тухугов нарыг олон нийтийн газар зодолдсон тул тус бүр 25 мянган ам.долларын торгууль өгч, тулаан хийх эрхийг нь нэг жилээр хассан аж.

К.МакГрегорын хувьд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд эрх нь сэргэх бол Х.Нурмагомедов ирэх аравдугаар сараас шинэ тулаан хийх боломжтой юм.

Гэхдээ Хабиб дахин Лас-Вегаст тулалдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр АНУ-д тулаан хийхээр бол Нью-Йоркийг сонгоно гэж зарласан хэрэг.

Одоогоор Лас-Вегасаас өөр газар тулаан хийх эрх нь нээлттэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here