Нүүр хуудас Спорт Хакухо М.Даваажаргал “Хакухо Кап 2017” гольфын тэмцээн зохион байгууллаа.

Хакухо М.Даваажаргал “Хакухо Кап 2017” гольфын тэмцээн зохион байгууллаа.

550
0

Маунт Богд Гольф, Каунтри Клабаас Монгол, Япон  орны гольф сонирхогчдын дунд “Хакухо Кап 2017” гольфын тэмцээнийг 7  сарын 26-нд SKY RESORT дэх талбайд зохион байгууллаа. Мэргэжлийн сумогийн 69-дэх их аварга Хакухо Даваажаргал  үг хэлж тус тэмцээнийг нээсэн юм. Эргэн нэг сануулахад их аварга Хакухо М.Даваажаргал 2000 жилийн түүхтэй сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг нийтдээ 98 башё барилдаж 1050 даваа авснаар шинэчлэн тогтоосон билээ. Үүнээс хойш түүний давсан даваа бүр сумогийн ноён оргилын шинэ хэмжүүр болон босго улaм өндөрсөнө.                                                                 Тэрбээр хэлэхдээ түүний дараагийн зорилго 30 түрүүлсэн бөх 2 байдаг бол 40 түрүүлсэн бөх байдаггүй учир 40 дэх түрүүгээ авахын төлөө барилдана хэмээн амласан билээ.  Тэрээр эх орондоо өнгөрсөн даваа гаригт ирээд байгаа бөгөөд түүний энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэж Монгол, Япон орны гольф сонирхогчдын дунд “Хакухо Кап 2017” гольфын тэмцээнийг зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here