Нүүр хуудас Спорт Хакүхо М.Даваажаргал “Токиогийн наадмыг хамт үзнэ” хэмээн бодож байжээ

Хакүхо М.Даваажаргал “Токиогийн наадмыг хамт үзнэ” хэмээн бодож байжээ

1445
0
hakuho dawaajargal eh orondoo irlee
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.

Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат бөгөөд хэдхэн хоногийн өмнө 77 насандаа бурхны оронд заларсан.

Иймд Хакүхо тойргийн барилдаанаас түр чөлөө авч эх орондоо ирээд байгаа юм. Тэрбээр “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байсан юм. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байлаа. Маш их харамсаж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Хакүхо М.Даваажаргал анх сүмогийн багштайгаа уулзахдаа хэлсэн үг нь “Аавынхаа амжилтыг эвдэнэ” гэсэн нь түүний багшийн сэтгэлийг татаж, Монгол руу буцах гэж байсан хүүг сүмод авч үлдсэн түүхтэй гэдэг.

Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсэний түүхт 50 жилийн энэ онд тохиож байна.

Тодруулбал “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэхүү наадмаас ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалийн эзэд болж, түүхэн амжилтын эзэд болж байв.

Мөн Хакүхо 2016 онд аав, ээжийнхээ алтан хуримыг Японы нийслэл Токио хотноо хийж байлаа.

Аавыгаа үргэлж баярлуулах гэсэн аварга хүүгийн сэтгэл ийм ажгуу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here