Нүүр хуудас Спорт ХАЦУ БАШЁ : Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодлоо

ХАЦУ БАШЁ : Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодлоо

46
0
davaajargal
Их аварга Хакүхо М.Даваажаргал

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн /2019-01-23/ барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо.

Хакүхо энэ башёгийн анхны ялагдлаа авсан ч 10 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүгээр ес дэх даваагаа авч тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Тэрбээр Хакүхогийн араас ганцаараа есөн даваа, хоёр унаатай ганцаараа нэхэж явна.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровт тавин хувийн амжилтаа хийхэд хоёр даваа /6-5/ үлдсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here