Нүүр хуудас Спорт Хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 14:00 цагт эхэлнэ

Хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 14:00 цагт эхэлнэ

381
0
huchit-bohiin-barildaan-2018
Хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 14:00 цагт эхэлнэ

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр энэхүү түүхэн өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here