Нүүр хуудас Спорт Хөлбөмбөгчин Неймар: Месси намайг илүү ХҮЧИРХЭГ болгосон

Хөлбөмбөгчин Неймар: Месси намайг илүү ХҮЧИРХЭГ болгосон

68
0
neymar 2018
Францын “ПСЖ” клубийн довтлогч Неймар

Бразилийн хөлбөмбөгчин Неймар “Player’s Tribune”-д ярилцлага өгчээ. Энэ үеэр тамирчин спортын замналынхаа талаар сонирхолтой зүйлсийг хуваалцсан байна.

Неймарын хувьд “Барселона”, “ПСЖ” багуудад тоглохдоо 3 удаа лигийн аварга, нэг удаа Аваргуудын Лигт түрүүлсэн.

Францын “ПСЖ” клубийн довтлогч Неймар өнөө цагийн гол өрсөлдөгчдийнхөө талаар дараах зүйлсийг ярьсан байна. Тэрээр хэлэхдээ “Би Месситэй хамт тоглож байсан. Тэр бол бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Месси бол миний шүтээн” гэжээ. Мөн “Би Мессигээс өдөр бүр л суралцдаг байсан. Бэлтгэл ч дээр ижилхэн. Түүнийг зүгээр хараад сууж байхдаа л олон зүйл сурч авдаг. Тэр намайг илүү хүчирхэг болгосон. Яагаад гэвэл би түүнээс маш их зүйлийг сурсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here