Нүүр хуудас Спорт Хөнгөн Атлетикын ДАШТ-ээс ахмад тамирчид ганзага дүүрэн ирлээ

Хөнгөн Атлетикын ДАШТ-ээс ахмад тамирчид ганзага дүүрэн ирлээ

99
0

Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож бахдам амжилт гаргасан байна.

ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр оролцож нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн, дэлхийн тавцанд 9 дахь удаагаа төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м, гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн 3 төрөлд аварга болж төрийн далбаагаа мандууллаа.

Мөн бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорилоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here