Нүүр хуудас Спорт Х.Баттуул, Д.Сумъяабазар, Д.Алтанхуяг нар МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Х.Баттуул, Д.Сумъяабазар, Д.Алтанхуяг нар МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшлээ

715
0
Х.Баттуул, Д.Сумъяабазар, Д.Алтанхуяг
Х.Баттуул, Д.Сумъяабазар, Д.Алтанхуяг
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 19-ний өдөр МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч холбооны дүрэм, бүтэц, бусад шүүхэд шалгагдаж байгаа асуудал, дотоод үл ойлголцол болон тус хурлаас МЧБХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлахаар болж, хурлыг түр завсарлуулсан юм. Хурал ирэх долоо хоногт дахин үргэлжлэх тов тогтсон юм.

Өчигдөр болсон хурлын үеэрр МЧБХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр холбооны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш хурлыг удирдан зохицуулсан байна. Харин холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хуралд ирээгүй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here