Нүүр хуудас Спорт Челси илүү ихийг хийх хэрэгтэй…

Челси илүү ихийг хийх хэрэгтэй…

184
0
Mauricio-Saria
Хөлбөмбөгийн Челси багийн дасгалжуулагч Маурицио Сарри
~Челси илүү ихийг хийх хэрэгтэй…~

Сэйт Жэймс цэнгэлдэхэд Ньюкаслтай эсрэг хийсэн тоглолтод цэнхэрүүд ердөө гурван удаа хаалгаа онож цохисон ба авто гоолоор өрсөлдөгчөө хожсон билээ.

Улиралыг өнгөтэй эхлүүлж байгаа Ливерпүүл, Манчестэр Сити зэрэг клубүүдтэй зэрэгцэн хүснэгтийн эхэнд бичигдэхийн тулд Челси илүү ихийг хийх хэрэгтэй байгаа.

Тоглолтын өмнө Маурицио Сарри дасгалжуулагч бид илүү хамгаалж тоглохыг хичээх болно.

Таван хамгаалагчтай тоглохыг хүсэхгүй байгаа. Учир нь энэ нь бөмбөг алдахаас өөр зүйлд хүргэхгүй гэж байсан. Ардаа 5 хамгаалагчаар эсрэг багаа шахаж бөмбөгөнд төвлөрөхөд маш хурдан орон зайгаа алддаг.

Харин хамгаалалтын хувьд цаг хугацаа шаардлагатай. Учир нь би зөвхөн бөмбөгөнд төвлөрч хамгаалуулахыг хүсэж байна. Харин багт бараг 10 гаруй жил өрсөлдөгчөө барьж хамгаалсан тоглогчид бий тул өөрийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болно.

Энэ нь тийм ч амар биш. Заримдаа 30 настай хамгаалагчаас илүү 18 тай хамгаалагчид үүнийг сурахад амар байдаг гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here