Нүүр хуудас Спорт Чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга боллоо.

Чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга боллоо.

124
0

Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ өчигдөр эхэлж, 41 орны 600 гаруй тамирчин хүч үзэж байна. Сонгомол барилдааны 130 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын начин М.Цанлиг дэлхийн аварга боллоо.

Тэрээр эхний тойрогт хийлж, дараа нь Финландын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын бөх Иван Матековичийг 5:0, дөрөвдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Харандер Сингх, тавдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялсанаар сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Энэ өдөр сонгомол барилдааны 78 кг-ын жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ын жинд барилдсан Д.Ганбат нар жиндээ Ү байрт оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here