Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Монголын өсвөрын тамирчид 14 жингийн 12-т аваргалж үлдсэн хоёрыг нь буриад хөвгүүд...

Монголын өсвөрын тамирчид 14 жингийн 12-т аваргалж үлдсэн хоёрыг нь буриад хөвгүүд авлаа.

206
0

“Монгол туургатан 2017” Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадмын Чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж өндөрлөлөө.

Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоо, нийт 14 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан.  Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн. Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна. Чөлөөт бөхийн тэмцээнд ОУХМ Н.Баатар дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооны тамирчин Д.Мөнхдаваа 63 кг-д мөнгөн медаль, Т.Цэндсайхан 42 кг-д хүрэл медаль хүртлээ. Тамирчдын шагналыг СХД-ийн Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийн удирдагч Н.Алтаншагай, Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Ганхүү нар гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here