Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнээс 3 алт, 3 мөнгө,1 хүрэл медальтай

Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнээс 3 алт, 3 мөнгө,1 хүрэл медальтай

147
0

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрхүү хотод боллоо. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлджээ. Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нарын удирдлага дор 18 тамирчин оролцсоноос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

-Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул 46 кг-ын жинд, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д алт

-Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д мөнгө

-“Говийн бөх” клубын Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медаль хүртсэн байна.

Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, Б.Энхзул мөнгөн медалиа алт болгон хувиргаж, Б.Энхцэцэг амжилтаа ийнхүү давтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here