Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Олимпийн аварга Н.Түвшинбаяр улс төрд хүч үзнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр улс төрд хүч үзнэ

279
0

УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор аймгаас Ардчилсан намаас нэр дэвшээд ялагдал хүлээсэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр их спортоос зодог тайлж, улстөрд хүч сорихоор шийдсэнээ зарлажээ.

Тодруулбал тэрбээр “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа, “Ер нь спортод 30 нас гараад ирэхээр ахмаддаа тооцогддог. Удахгүй би зодог тайлна. 34 насандаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг миний хувьд сүүлийн маань боломж байсан. Тиймээс ч надад амьдралынхаа дараагийн шатанд юу хийх вэ гэсэн асуудал тавигдсан. Би залуу насныхаа зорилгыг биелүүлсэн. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Би монголчуудынхаа хайр ивээл дунд амьдарч яваа хүн. Тэр хэрээр монголчуудынхаа төлөө зүтгэх ёстой гэж боддог. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн болчихвол олон түмний амьдралд тустай, улс эх орондоо хэрэгтэй шийдвэр гаргахад өөрийнхөө хүчийг зориулж болох юм байна гэж бодсон” хэмээн ярьжээ.

эх сурвалж: setguulch.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here