Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит барилдаанаас 60 кг-ын жинд Б.Шоовдор мөнгөн медаль...

Чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит барилдаанаас 60 кг-ын жинд Б.Шоовдор мөнгөн медаль хүртжээ.

271
0

Чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн Польшийн нийслэл Варшавт болж байна.
Манай улсаас зургаан бүсгүй Варшавт зодоглож байгаагаас эхний өдөр хоёр нь барилдав. 60 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Шоовдор мөнгөн медаль хүртэж, 55 кг-Э.Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.
Б.Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан бөгөөд эхний тойрогт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав.
ОУХМ Э.Нарангэрэл эзэн орны Катаржина Каминскатай барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй. Шөвгийн наймд энэ жилийн “Монголиа Опен”-ий аварга Валерия Чепсаракова 3:10-аар ялагдсан. Улмаар дагах барилдаанд Украины Илона Семкивийг 20:10-аар оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөө өнгөрсөн сард ОХУ-ын АШТ-д түрүүлсэн Дарья Лексинад цэвэр ялагдсан.

ОУХМ Г.Уртнасан эхний тойрогт Болгарын София Георгьева 5:0-ээр давамгайлсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хагас шигшээд ялагдсан БНХАУ-ын Палиха Палихад цэвэр ялагдсан. Нанхиад бүсгүйд ойрхон хоёр ч удаа яг нэг мэхний хувилбараар  оноо алдаж цэвэр ялагдаад байна. Түүнийг ялсан Палиха шигшээд шалгарсан тул дагах барилдаан хийж Киргизстаны Айпер Медеткизид мөн цэвэр ялагдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here