Нүүр хуудас Спорт Эрик Гордон: Крис Пол тоглосон бол ФИНАЛДАХ байсан

Эрик Гордон: Крис Пол тоглосон бол ФИНАЛДАХ байсан

107
0
houston_eric
Голден Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд 4 дэх жилдээ дарааллан НБЭ - ийн финалд өрсөлдөхөөр болоод байна

Хьюстен Рокетс багийн лидер Крис Пол бэртлийн улмаас өрнөд бүсийн финалын сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Тэгвэл багийн түлхүүр тоглогчдын нэг Эрик Гордон багийн ахлагч Крис Полын талаар нэгэн сонирхолтой зүйл хэлжээ.

Тэрээр сүүлийн хоёр тоглолтод Крис Пол тоглосон бол манай баг финалд шалгарах байсан гэж хэлжээ.

~Крис Пол тоглосон бол манай баг финалд шалгарах байсан~

Хьюстен Рокетс баг өчигдөр болсон өрнөд бүсийн шигшээ цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолтод 101 – 92 харьцаатай хожигдсон юм.

Сүүлийн хоёр тоглолтод яг нэг ижил дүр зураг харагдсан. Рокетс эхлэлийг сайн тавьсан хэдий ч төгсгөлөө хийж чадаагүй нь ахмад туршлагатай тоглогч, багийн лидерийн орон зай дутагдаж буйн нэг баталгаа болсон. Крис Полын хувьд хамгаалалт довтолгооны аль алин дээр нь багтаа томоохон тус хүргэх байсан нь мэдээж юм.

2018 оны НБЭ – ийн финал орон нутгийн цагаар ирэх Пүрэв гарагт эхэлнэ. Голден Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд 4 дэх жилдээ дарааллан НБЭ – ийн финалд өрсөлдөхөөр болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here