Нүүр хуудас Спорт Эрүүл амьдралыг эрхэмлэх “Улаанбаатар Марафон-2018” тавдугаар сард болно

Эрүүл амьдралыг эрхэмлэх “Улаанбаатар Марафон-2018” тавдугаар сард болно

574
0
UB marafon guilt
Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл аж төрөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар Марафон-2018" гүйлт зохиогдоно

Эрүүл амьдралыг эрхэмлэх “Улаанбаатар Марафон-2018” тавдугаар сард болно.

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл аж төрөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар хоёр сарын хугацаатай аялуулах юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар тус цомыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хүлээн авч, “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг албан хаагчдадаа танилцуулж, байгууллага, хамт олноороо марафонд нэгдэх уриалгад нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here