Нүүр хуудас Спорт Үндэсний бөх АЙМГИЙН АРСЛАН О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ,УЛСЫН ХАРЦАГА ЖАРГАЛБАЯР ҮЗҮҮРЛЭЛЭЭ.

АЙМГИЙН АРСЛАН О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ,УЛСЫН ХАРЦАГА ЖАРГАЛБАЯР ҮЗҮҮРЛЭЛЭЭ.

594
0

Монгол улсад нисэх хүчин байгуулагдсаны 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жил, монгол улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаж  Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн арслан Оргихын Хангай найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, улсын харцага Нэгдэлийн Жаргалбаяр долоо даван үзүүрлэлээ. Аймгийн арслан О.Хангай энэ сарын 13-нд болсон Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Н.Батсууриар найм давж түрүүлж байсан. Удахгүй болох наадмаар олон түмнийхээ итгэлийг алдалгүй, хичээж барилдах болно” гэв . Улсын аварга цолтны хүндэтгэлийн барилдааны их шөвөгт Сэлэнг аймгийн Мандал сумын уугуул, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нар үлдсэн юм. Бөхийн барилдааны үеэр өнөө цагийн улсын аварга цолтонгууд зүлэг ногоон дэвжээн дээр гарч хүндэтгэл үзүүлсэн билээ. Энэ үеэр хүчит аваргуудын сэтгэлийг сонссон юм. Барилдааныг үзсэн Дархан аварга Х.Баянмөнх:Бөх сонирхогч үзэгчдийн тэсэн ядан хүлээсэн барилдаан боллоо. Мөн Өнөөдрийн барилдаан сайхан боллоо.Монгол Улсын аварга цолны барилдааныг жил бүр нисэх хүчний байгууллага хамтран хийдэг явдалд талархаж байна. Бөхчүүд, үзэгчид, наадамчин олон тэсэн ядан хүлээсэн бөхийн барилдааныг өнөөдөр бараг харчих шиг боллоо. Мөн төв цэнгэлдэхэд аваргуудын суудал зассан нь их сайхан болжээ гэв. Мөн тэмцээнийг сонирхсон Дархан аварга ,Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс өнөөдөр агаарын цэргийн, хуурай замын цэргийн хүчин хэмээх хоёр төрлийн цэргийн командлалтай байхаар хуульчилсан байгаа. Улсын аварга цолтны хүндэтгэлийн барилдаан нисэх хүчний 92 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой болж байна. Энэхүү барилдаанд Монгол Улсын даяар дуурсагдах олон сайхан аваргууд, бөхчүүд хүрэлцэн иржээ. Шинэ залуу бөхчүүд маань бүгд л их сайжирсан, өнгөтэй харагдаж байна. Эдгээр бөхчүүддээ удахгүй болох үндэсний их баяр наадмаар цолоо ахиулж, урамтай сайхан барилдаан гаргахыг хүсье.  Дархан аварга А.Сүхбат: Би тавдугаар сарын сүүлээр, зургаадугаар сарын эхээр төв цэнгэлдэх хүрээлэнд бөх барилдаж байсныг үнэндээ мэдэхгүй юм байна. Их сайхан байна. Ер нь манай бөхчүүдэд туршлага суух, дэвжээндээ дассан их хэрэгтэй сайхан барилдаан болж өглөө. Сар гаруйхны дараа наадам болох гэж байна. Наадмаас өмнө энэхүү зүлэг ногоон дэвжээн дээрээ гараад үзчихнэ гэдэг их хэрэгтэй юм гэлээ.

 


 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here