Нүүр хуудас Спорт Үндэсний бөх “Бүх цэргийн наадам-2017″наадамын бөхийн барилдаан 26 дахь удаагаа боллоо.

“Бүх цэргийн наадам-2017″наадамын бөхийн барилдаан 26 дахь удаагаа боллоо.

556
0

Цэргийн цол чимэг олгодог  “Бүх цэргийн наадам-2017” наадмын 26 дахь удаагийн хүчит бөхийн барилдаан боллоо. Бөхийн барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Хишигбаатар урамтай сайхан барилдаж найм даван цэргийн хурц арслан боллоо. Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.

Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарснаас О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ. Хэнтийн сумын заан Бадрах тав давж шөвгөрөн, цэргийн начин цол хүртлээ.

Мөн тав даван шөвгөрсөн а.а М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг олгов. Түрүүлэх бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан О.Хангай арслан зургаагийн даваанд түрүү бөх Б.Хишигбаатарын даацтай мэхэнд өвдөг шороодсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here