Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Монгол Улсын аварга С. Мөнхбатад зорулсан Идэр аварга дууг дуучин Ш.Гантулга дуулжээ.

Монгол Улсын аварга С. Мөнхбатад зорулсан Идэр аварга дууг дуучин Ш.Гантулга дуулжээ.

361
0

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нь 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн бөгөөд улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, зургаан удаа шөвгөрсөн амжилтаараа өнөө цагт барилдаж буй аваргуудынхаа гуравт эрэмбэлэгддэг бөх юм. Хамгийн богино хугацаанд улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрсэн бөхчүүдийн нэг болох С.Мөнхбат аваргад зориулсан дуу олон нийтийн сүлжээнд тавигджээ. Идэр аварга хэмээх дууны Үгийг М.Цэрэнчимэд аяыг Ш.Гантулга зохиож дуучин ая зохиогч  Ш. Гантулга дуулжээ. Түүний аав Сүхбаатар гуай нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой  хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг батладаг билээ.Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ. Анх 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байжээ. Улмаар 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртдэг жилээ улсын баяр наадамд анх удаагаа барилдаж, тав даван улсын начин цол хүртсэн байна. Дараа жилийн наадмаар зургаа давж, улсын харцага болсон бол Ардын хувьсгалын түүх 90 жилийн ойн баяраар 1024 бөх барилдснаас 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here