Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Намрын нээлтийн барилдаанд залуу харцага О.Хангай түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв.

Намрын нээлтийн барилдаанд залуу харцага О.Хангай түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв.

989
0

Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон-Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан Намрын улирлын нээлтийн барилдаан  Монгол бөхийн өргөөнд болж Улс, аймгийн алдар цолтой 240 бөх зодоглолоо.

Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, улсын харцага  Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, улсын шинэ залуу харцага О.Хангай 8 даван түрүүлж,  Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт  аймгийн заан Э.Энх-Амгалан /Э.Энхбат начны дүү/ энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарлаа. А.х Зоригтбаатар ноднин жил ц.н цолтойгоор мөн нээлтийн барилдаанд ийн бужигнуулж, их шөвөгт шалгарч байсан  билээ. Магнай бөх Пүрэвдагва арслан зургаагийн даваанд улсын начин Д.Анарыг амалж өвдөг шороодсон бол шинэ заан Жаргалбаяр аймгийн заан Энх-Амгаланд унасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here