Нүүр хуудас Спорт “Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд оросын их мастерууд тэргүүллээ.

“Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд оросын их мастерууд тэргүүллээ.

328
0

Дэлхийн цомын нээлттэй 100 буудалт даамын тэмцээн Монгол улсад анх удаа  МУБИС-ийн байранд боллоо.  Тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж оросын их мастерууд эхний гурван байрт орсон байна. Эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов түрүүлж, их мастер А.Гетманский, И.Трофимов нар удаалав. Эмэгтэйчүүдээс ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар эхний хоёр байрыг эзэлж, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Эрчүүдээс их мастер Г.Ганжаргал IX байрт орсон бол эмэгтэйчүүдийн ангилалд 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ. “Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд оролцсон найман улсын нийт 56 тамирчны дунд 15 олон улсын их мастер цолтой даамчид багтсан юм. Эдгээр их мастерууд дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд болох ОХУ-ын А.Шайбаков, М.Амриллаев, Украины Юрий Аникеев, Английн Марина Косинска нарын шилдэг даамчид оролцлоо. Манай улсаас Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г.Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай нарын их мастерууд багтсан 40 гаруй тамирчин дэлхийн шилдгүүдтэй ур ухаанаа сорьсон юм. Мөн тэмцээний хамгийн ахмад оролцогч 77 настай, спортын мастер Д.Дорж байсан бол 11 настай Э.Хүслэн, Б.Баярманлай, Ч.Марал-Эрдэнэ, Б.Сүхбат нарын өсвөрийн тамирчид багтсан. Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдэг тамирчидтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд залуу тамирчин Е.Ариунзаяа медалийн тавцанд зогссон сайхан амжилтыг үзүүллээ. Дэлхийн цомын тэмцээний шийдвэрлэх ес дэх өргийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар үзэж сонирхжээ. Тэрбээр энэ үеэр Монголын даамын холбооны удирдлагуудтай уулзаж, оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here