“Залуу үе” шатрын аварга шалгаруулах анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг шатрын спортыг дэмжигч, хуульч Д.Орхонтуул санаачлан, Монголын шатрын холбоо, Сүхбаатар дүүргийн ИТХ, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан байна.
Cүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр BDA академи ажиллажээ. Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн хороо бүрээс шалгарсан 30 шилдэг шатарчин өрсөлдсөнөөс тэргүүн байрт А.Ананд, удаах байрт Ц.Төгөлдөр, гутгаар байрт Г.Буянбат, дэд байрт Г.Алтанзул, Б.Батцэцэг нар тус тус шалгарсан аж.